Арваннэгдүгээр сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-11-24 08:46:47
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт Шадар сайд Ө.Энхтүвшин МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцана.

09.00 цагт ШУА-д Монголын анагаах ухааны академи, Японы “Koike Medical” компанитай хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ” сургалт зохион байгуулна.

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд "Монгол улсын Дотоод аудиторуудын форум-2017" болно.

10.00 цагт ШУА-байранд “Цахим мэдээллийн систем”-ийн нээлт болно.

10.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

10.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд "Хөгжлийн бэрхшээлийн ангиллыг шинэчлэх нь" ТББ-уудын уулзалт, хэлэлцүүлэг болно.

10.30 цагт Спортын төв ордонд Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Х.Энхболд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Баянгол дүүргийн Нутгийн удирдлагын ордонд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойн хурал болно.

11.00 цагт Улаанбаатар их сургуульд  “Хятадын Тайжи Ушугийн соёл” өдөрлөг болно.

12.00 цагт “Live conference center”-т Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, үйлчилгээ хүртээмжийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” нээлттэй хэлэлцүүлэг болно.

14.00 цагт Монголын хүүүхдийн урлан бүтээх төвд эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан "Төөрдөг байшин" үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд Монгол, Япон, Солонгосын судлаачдын Тогтвортой хөгжлийн боловсролын туршлагаа солилцох уулзалт болно.

14.00 цагт “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” бүтээлийг танилцуулах арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. 

14.30 цагт БСШУСЯ-нд Монгол болон БНАЛАУ-ын БСШУСЯ хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна.

15.00 цагт Сүхбаатарын талбайд Мэдрэлийн эсийн хорт хавдрын улмаас шаналж буй таван настай Б.Тэмүүлэн хүүд туслах хандивын аян зохион байгуулна.

16.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга ЗТХЯ-нд ажиллана.

17.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Дорнод аймгийн иргэд хууль бус алт олборлолтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Польшийн кино өдөрлөг”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ