“Хүчирхийллийн эсрэг нүдээ нээ” сэдэвт дэвжээ тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас санаачлан Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Хүчирхийллийн эсрэг нүдээ нээ” сэдвээр дэвжээ тэмцээн зохион байгууллаа.
Дэвжээ тэмцээн сурагчдын дуу хоолойг сонсох, хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийн талаар ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний оролцоог дэмжих, өрсөлдөх чадварыг бий болгосноор бие биенээсээ суралцах, үзэл бодлоо хуваалцах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.
Тус тэмцээнд Жаргалант сумын ЕБС-ийн дөрвөн сургуулийн 9-11 дүгээр ангийн зургаан баг оролцов. Үүнд нэгдүгээр сургуулийн “Happy child” баг, “Гэрэлт ирээдүй” баг, хоёр сургуулийн “Гэрэлт” баг, 6 дугаар сургуулийн “Тэмүүлэл” баг, “Гэрэлт ирээдүй” баг, Прогресс сургуулийн “Хүчирхэг прогресс” гэсэн багууд авьяас билэг, авхаалж самбаагаа дайчлан мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн танилцуулга, чөлөөт сэтгэлгээ, асуулт хариулт, урлагийн номер гэсэн зургаан төрлөөр өрсөлдсөн юм.
Дэвжээ тэмцээнд хоёрдугаар сургуулийн “Гэрэлт" баг нэгдүгээр байранд, Прогресс сургуулийн “Хүчирхэг Прогресс” баг хоёрдугаар байранд, 6 дугаар сургуулийн “Гэрэлт ирээдүй” баг гуравдугаар байранд шалгарч, харин шилдэг хөгжөөн дэмжигчээр 6-р сургууль, хоёрдугаар сургуулийнхан тус тус шалгарсан байна.
А.БямбасүрэнДэвжээ тэмцээн сурагчдын дуу хоолойг сонсох, хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийн талаар ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний оролцоог дэмжих, өрсөлдөх чадварыг бий болгосноор бие биенээсээ суралцах, үзэл бодлоо хуваалцах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.