"Минжит Булган" цогцолбор сургуулийн байрыг 120-иод сая төгрөгөөр заслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-24 17:55:56
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган сумын "Минжит Булган" цогцолбор сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд их засвар хийж дуусгалаа.
Сүүлийн жилүүдэд хичээлийн нэгдүгээр байрны дээврийн хучилт муудаж цас борооны ус гоожиж, барилгын хана, цахилгааны шугаманд нөлөөлж сургалт явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн учир аймгийн Боловсрол, Соёл Урлагийн Газрын шийдвэрээр нийтдээ 119 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хичээлийн I байрны дээвэр болон халаалтын засварын ажлыг хийж дуусган, хүлээлгэн өгчээ.
1984 онд ашиглалтад орсон тус байранд 2004 онд “Агий трейд” ХХК  60 сая төгрөгөөр дээвэр болон сантехникийн урсгал засвар хийж, халаалтын таван  тогоо суурилуулсан байна. Түүнээс хойш 13 жил өнгөрөхөд дахин засвар хийгдээгүй ажээ.

"Минжит Булган" цогцолбор сургууль 2017-2018 оны хичээлийн жилд 1200 орчим сурагч, 115 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 

                                                                                                                                А.Бямбасүрэн


 

 
Холбоотой мэдээ