“Иргэний андгай" өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-24 19:04:48
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Иргэний андгай өргөх энэ жилийн ёслолын арга хэмжээ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа “Хүүхэд хөгжлийн ордон”-ы урлагийн танхимд болж, ёслолд ЕБС-ийн шилдэг тэргүүний 16 нас хүрсэн 99 хүүхэд оролцлоо.
 
Дархан-Уул аймагт энэ жил нийтдээ ерөнхий боловсролын 27 сургуульд 19715 сурагч суралцаж байна.
Улс тунхагласны баярын өдрийг тохилдуулан Өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр Иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхэн өдрийг тохиолдуулан Иргэний андгай өргүүлэх ёслолын үйл ажиллагааг 15 дахь жилдээ зохион байгуулж байна.
Дашрамд дурдахад өдгөөгөөс 77 жилийн өмнө буюу 1940 оноос эхлэн БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс иргэн хүнийг тодорхойлох бичиг баримт буюу паспорттой болгосон байдаг.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ