Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.АТГ-аас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн /ГХУСАЗСЗ/ дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгууллаа. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, АТГ, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулав.
Тус зөвлөлийн гишүүнээр Дархан сумын иргэн Д.Энхтуяа, С.Насанбат, Н.Наранцэцэг нар сонгогдлоо. Гишүүдийг АТГ-ын холбогдох ажилтнууд сонгосон байна.Тэд Дархан-Уул аймаг дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллах чиг үүрэгтэй юм.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Э.Идэрцог хэлэхдээ, Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн хоёр жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа аваагүй, ял шийтгэлгүй, аль нэг намын харъяалалгүй байх зэрэг шалгуурыг хангасан иргэн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах, авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмын дагуу тус аймагт судлагдсан гурван иргэнийг сонгон дэд зөвлөлийн гишүүнээр ажиллуулахаар болсон гэдгийг онцоллоо.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ГХУСАЗСЗ-өөс орон нутагт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, шинээр байгуулагдсан Олон нийтийн дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Л.Отгонбаатар