2017 оны хөгжмийн шилдгээр С.Соронзонболдын бүтээл шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны хөгжмийн том хэлбэрийн, шилдэг бүтээлийг шалгарууллаа.
2017 онд Улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн, шилдэг бүтээлд хөгжмийн зохиолчдын нийт 13 шилдэг бүтээлээс Зөвлөлийн саналыг үндэслэн дараах 5 бүтээлийг тодруулав. Үүнд, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд “Үндэсний найрал хөгжимд зориулсан 4 ангит бүтээл”, хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат “Ттөгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан 3 ангит концерт”, хөгжмийн зохиолч Б.Энхбаяр “Оршихуйн үнэн” симфони чуулбар, Д.Цогтсайхан “Труба, симфони найрал хөгжимд зориулсан концерт”, Д.Ариунболд “Нөмөр хадны дууль” лимбэ, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл” тус тус шалгарав.
БСШУС-ын сайдын тушаалын дагуу 2017 онд улсын санд худалдан авсан дээрх бүтээлийг олон нийтэд сурталчлах, хөгжмийн зохиолчид батламж гардуулах ёслолыг өнөөдөр Улсын Филармоний концертын тайзнаа зохион байгуулах юм.

Ж.Болор