Антибиотикт дасал болох шинжийн талаар хүмүүс ойлголтгүй байна

Дэлхийд | Эрүүл мэнд
aminaa@montsame.mn
2015-11-17 09:48:36

ЖЕНЕВА. /IRNA/. Антибиотикт дасал болохтой хийх тэмцлээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өргөжүүлж байна. Нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад буй уг асуудлаар хүмүүс буруу ойлголттой, яаж урьдчилан сэргийлэхийг мэддэггүй нь олон улсад хийсэн судалгаагаар харагдаж байна.

Эмчилгээний явцад нян антибиотикт тэсвэртэй болж эхэлдэг байна. Антибиотикийг хэт ихээр, буруугаар ашиглахад нян нь дасал болох чадвартай болж хөгждөг юм.

12 улсаас 10 мянга орчим хүн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд хамрагджээ. Оролцогчдын 64 хувь нь антибиотикт дасал болох шинж тэдний гэр бүлд нөлөөлж болох асуудал гэдгийг мэддэг ч яаж нөлөөлдөг, хэрхэн сэргийлэх талаар ойлголтгүй байна. Вируст үйлчилдэггүй гэдгийг нь мэддэг ч ханиад, томуунд хүмүүс антибиотик хэрэглэдэг байна.

“Антибиотикт дасал болох шинж өсөн нэмэгдэж буй нь дэлхий дахины эрүүл мэндийн асуудал юм. Үүнийг нийгмийн эрүүл мэндэд тулгараад буй томоохон сорилтын нэг гэж Засгийн газрууд хүлээн авч байна. Дэлхийн бүх хэсэгт антибиотикт дасал болох шинж маш өндөр хэмжээнд хүрсэн” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чен судалгааны дүнг танилцуулахдаа хэлжээ.

Х.Аминаа

WHO multi-country survey reveals confusion about antibiotic resistan
Geneva, Nov 16, IRNA -- As the World Health Organization (WHO) ramps up its fight against antibiotic resistance, a new multi-country survey shows people are confused about this major threat to public health and do not understand how to prevent it from growing.

WHO said that antibiotic resistance happens when bacteria change and become resistant to the antibiotics used to treat the infections they cause. Over-use and misuse of antibiotics increase the development of resistant bacteria.

Almost two thirds (64%) of some 10 000 people who were surveyed across 12 countries say they know antibiotic resistance is an issue that could affect them and their families, but how it affects them and what they can do to address it are not well understood. For example, 64% of respondents believe antibiotics can be used to treat colds and flu, despite the fact that antibiotics have no impact on viruses.

“The rise of antibiotic resistance is a global health crisis, and governments now recognize it as one of the greatest challenges for public health today. It is reaching dangerously high levels in all parts of the world,” says Dr Margaret Chan, WHO Director-General, in launching the survey findings today.

Холбоотой мэдээ