Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Халхын Очирбат Түшээт ханы тамгыг үзэсгэлэнд үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт архивын хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнг өнөөдөр нийтэд дэлгэн үзүүллээ.
Үзэсгэлэн Монголчуудын албан хэрэг хөтлөлт архивын уламжлал /XVIII-1911 он/, Архивын сан хөмрөгийн баримтын дээжис, Монгол улсын архивын салбарын үүсэл хөгжил /1921-2015 он/ гэсэн хэсгээс бүрджээ.
Үзмэрүүд нь XVIII зууны эхнээс 2015 он хүртэлх 100 гаруй жилийн хугацаан дахь Архивын албаны түүхэн тойм, Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй ард олон тэр бүр үзэж танилцаад байдаггүй ховор чухал албан хэрэг хөтлөлт, архив болон данс бичгийн өв соёлын уламжлалыг танилцуулахад чиглэснээрээ онцлогтой.
Монгол Улсын Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив, орон нутгийн болон төрөлжсөн архивуудын сан хөмрөгийн дээжээс сонгомол бичиг баримт, гэрэл зураг, баримтат кино зэрэг ойролцоогоор 120 орчим үзмэр дэлгэжээ. Тухайлбал, Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Халхын Очирбат Түшээт ханы тамга, Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамга, 1674 оны Их жанжин төрийн бэйлээс Баруун хилийг төвшитгөх их ванд “хол дахиныг амгалан болгож хулгайг арилгах” талаар илгээсэн бичиг, Сэцэн хан Шолойн гэрийн үеийн бичмэл, Анхдугаар үндсэн хуулийн эх /1924.11.26/, Мэгжид Жанрайсаг сүмийн байрыг Улсын архивын газарт шилжүүлсэн хоёр талын гэрээ, 1952 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Маршал Х.Чойбалсан Улсын архивын газарт хүрэлцэн ирж, ажил байдалтай танилцсан илтгэл, Архивын ажлын талаар авах зарим арга хэмжээ болон Улсын архивын хэрэг эрхлэх төв газрын дүрэм баталсан тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн тогтоол зэрэг Архивын байгууллагын түүхэнд гарч байсан Засгийн газрын тогтоолууд, орон нутгийн болон төрөлжсөн архивуудын баримтын дээж, Орчин цагийн Архивын албаны түүхэн хөгжилд холбогдох олон сонирхолтой баримт бичиг, баримтат кино, гэрэл зургийг толилуулж байна.
Түүнчлэн албан хэрэг хөтлөлт, архивын салбарт хэрэглэж байсан тамга, тэмдэг, гэрэл зургийн хальс унших техник, ахмад архивчдын хэрэглэж байсан эд зүйлс зэрэг биет үзмэрийг дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байв.
Тус үзэсгэлэнд Үзэсгэлэн Архивын ерөнхий газрын байранд ирэх сарын 10-ныг хүртэл олны хүртээл болно.
Мөн энэ үеэр “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Хуралд нийт 32 эрдэмтэн, судлаач архивын албаны үүсэл хөгжил, архивын сан хөмрөгийн ховор чухал баримтууд, архивын хадгалалт хамгаалт, төрийн архивыг цахимжуулах, архивын хосгүй үнэт баримтыг илрүүлэх, сан хөмрөгөө баяжуулж, нөхөн бүрдүүлэлт хийх техник эдийн засгийн үндэслэл зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Ж.Болор