Химийн зэвсгийн нөөцөө устгахыг дэлхийн бүх улсад уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-28 12:20:42
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин химийн зэвсгийн нөөцөө устгахыг дэлхийн бүх улсад уриаллаа. Химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид нэгдсэн улсуудын бага хурлын 22 дугаар чуулганы төлөөлөгчдөд хандан түүний илгээсэн мэндчилгээнд энэ тухай өгүүлсэн байна.

“Манай улсын жишгийг даган химийн зэвсгийн нөөцөө ойрын хугацаанд устгаж дуусгахад бүх талын хүчин чармайлт тавихыг химийн зэвсэгтэй улсуудад уриалахын зэрэгцээ энэ конвенцид нэгдэхийг түүнд хараахан нэгдэн ороогүй байгаа бүх улсад уриалж байна” гэж Владимир Путины мэндчилгээнд тэмдэглэжээ.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ