Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт их засвар хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-29 16:28:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт их засвар хийж, өнөөдөр ашиглалтад орууллаа.

Их засварын ажилд 140 сая төгрөг зарцуулсан бөгөөд шаардагдах санхүүжилтийг Турк Улсын "ТИКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас олгожээ. Нээлтийн ажиллагаанд оролцсон аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар эдийн засгийн хүндрэлтэй үед ард түмэнд тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн тус байгууллагад талархал илэрхийллээ.

Турк Улсын "ТИКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилт бүхий 780 сая төгрөгөөр 2017 онд  Баян-Өлгий аймагт Алтай сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны тохижилт, Өлгий сумын 4 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн их засвар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, сүрьеэ, ариутгалын тасгийн их засвар, Дорнод Казахстаны улсын их сургуулийн хуучин байрыг цэцэрлэг болгон засварлах,  Цэнгэл сумын сургуулийн дотуур байрны гал тогооны тохижилт зэрэг  зургаан төсөл хэрэгжсэн юм. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ