Оросын гурван тамирчны олимпод оролцох эрхийг бүх насаар нь хасав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /ТАСС/. 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадамд оролцохдоо сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн гэх үндэслэлээр Александр Касьянов, Алексей Пушкарев болон Ильвир Хузин гэсэн Оросын гурван бобслейчны олимпийн наадамд оролцох эрхийг бүх насаар нь хасах шийдвэрийг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ гаргасан тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.
ОУОХ-ны албан ёсны цахим хуудаст лхагва гарагт тавигдсан мэдэгдэлд дурдсанаар, “Сочи-2014” олимпийн наадамд оролцсон тамирчдаас авсан сэргээшийн шинжилгээг дахин шинжилж үзсэний үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан гэнэ.
Энэ гурван тамирчны хэн нь ч Сочигийн олимпоос медаль хүртээгүй бөгөөд дөрөвдүгээр байрт орж байсан аж.

Г.Доржханд