Цагаачид, дүрвэгсдийг хамгаалах хамтарсан ажлын хэсэг байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-30 15:18:53
МОСКВА. /ТАСС/. НҮБ, Европын Холбоо /ЕХ/ болон Африкийн холбоо /АХ/ цагаачид, дүрвэгсдийг хамгаалах хамтарсан ажлын хэсгийг байгуулсан тухай ТАСС агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт Кот-Дивуар улсын Абижан хотод “Тогтвортой ирээдүйн төлөө залууст хөрөнгө оруулъя” уриан дор зохион байгуулсан ЕХ-АХ-ны 5 дугаар дээд хэмжээний уулзалтын үеэр ажлын хэсэг байгуулах тохиролцоонд хүрсэн байна.

Цагаачид, дүрвэгсдийг хамгаалах, тэдэнд сайн дураараа эх орондоо буцаж очих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  энэхүү хамтарсан ажлын хэсгийг байгууллаа гэж НҮБ, ЕХ болон АХ мэдэгджээ.
 Э. Аянзаяа
 
 

Холбоотой мэдээ