Согтуу 30 жолоочийг журамлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ 12 дугаар сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна. Осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртжээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 11 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон хоёр явган зорчигч бүртгэгджээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нарны зам, “Урбанек” төвийн уулзварын баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан ослыг Сүхбаатар дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Баянгол дүүргийн Нарны гүүрэн дээр H.Sonata-7 маркийн автомашин жолооч Б нь амины S.Swif Ц, T.Prius А, K.Towner Б, Т.Premio Э, Т.Crown Х жолоочтой автомашинуудтай мөргөлдсөн хэргийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс шалгаж эхэллээ гэж ЗЦА-аас мэдээллээ.
Ж.Батсайхан