АНУ-ын Дээд шүүх Трампын цагаачлалын тушаалын үйлчлэлийг сэргээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-05 18:34:39
 ВАШИНГТОН. /ТАСС/. Лалын шашинт орнууд, түүнчлэн БНАСАУ болон Венесуэль улсын иргэдэд АНУ-д нэвтрэх виз олгохоос татгалзах тухай Д.Трампын гаргасан цагаачлалын асуудлаарх тушаалын үйлчлэлийг АНУ-ын Дээд шүүх сэргээсэн байна.
 
Шүүхийн тогтоолд Сири, Иран, Чад, Йемен, Ливи, Сомали, БНАСАУ болон Венесуэль зэрэг улсын иргэдийг АНУ-д зорчихыг хориглосон байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Хоган Гидли уг шийдвэртэй холбогдуулан мэдэгдэхдээ “Террорист халдлага гарах өндөр эрсдэлтэй улс орнуудын иргэдийг АНУ-д зорчихыг хориглосон Ерөнхийлөгчийн тушаалыг Дээд шүүх нэн даруй хүчин төгөлдөр болгохоор шийдвэрлэсэнд гайхах зүйл алга. Хуулийн зарчим дээр үндэслэсэн уг тушаал нь манай улсын аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай юм” гэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ