Дуучин Т.Баясгалан алдарт " Хойд нутгийн хавар" дууг япон хэлээр дууллаа

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2017-12-05 21:55:35
Өнөөдөр дуучин МУГЖ Т.Баясгалан япончуудын зүрх сэтгэлийг өнөөг хүртэл байлдан дагуулсаар ирсэн зохиолын нэгэн сайхан дууг япон хэлээр өөрийн өнгө аясаар ковер хийн, уг бүтээлийнхээ клипийг олны хүртээл болголоо. Түүний дуулсан дуу нь монголчууд бидний сэтгэлд хоногшсон “Хойд нутгийн хавар” /Кita kuni no haru/  дуу бөгөөд Японы алдарт зохиол /энка/-ын дуучин Сэн Масао /Sen Masao/  1977 оны хавар,  энэхүү бүтээлээрээ соло альбом гаргасан юм. Олны хүртээл болсноосоо хойш хагас зуун жилийг үдэж байгаа ч энэхүү  дуу нь одоо хэрнээ Япончууд төдийгүй, японд элэгтэй хүн бүхний  дуулах дуртай дууны нэг байсаар байна.Тухайн үедээ соло альбом нийт 300сая хувь борлогдон, 1979 онд Японы Хөгжмийн дээд наадмын шагнал гардуулах 21 дахь удаагийн ёслолын арга хэмжээний үеэр хамгийн их хувь борлогдсон альбомын шагналыг хүртэж байжээ. “Хойд нутгийн хавар” бол 1970-аад оны Японы эдийн засгийн тэсрэлттэй хөгжлийн үед нутаг, гэр орноо орхин, их хөлийн газар болсон хотод амьдрах нэгэн залуу төрсөн гэрээс илгээмж хүлээж аваад, хайртай бүхнээ дурсан, нутагтаа харих тухай хүслээ илэрхийлж буйг өгүүлдэг ажээ. Уянгалаг хөгжим, намуухан хэмнэл бүхий уг дууг Хятад, Түвд, Тайланд, Вьетнам, Монгол зэрэг хэлнээ дуулсан байдаг.
Холбоотой мэдээ