Халдварт өвчнийг илрүүлэхэд 15 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-07 16:13:54
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт гарч буй нийт халдварт өвчний 40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Уг өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь 15-34 насныхан байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь аймгийн ЗДТГ-аас 15 сая төгрөгийн хөрөнгө гарган бэлгийн замаар дамжих халдварт өвчний үзлэг шинжилгээг хийж эхэллээ.
Уг үзлэгт эрсдэлтэй бүлгийн 1500 иргэн, их дээд сургууль, МСҮТ-ийн 1500 оюутан хамрагджээ. Үзлэгийн явцад тэмбүүгийн 30 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэмбүү нь бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр мөн эхээс урагт халдварладаг өвчин юм. Мөн сүүлийн гурван жилд Орхон аймагт тэмбүүтэй 10 хүүхэд төржээ. Тэмбүү нь эмчлэгддэг өвчин учраас жирэмсэн эмэгтэйчүүд үзлэг оношилгоондоо цаг тухай бүртээ орвол эрүүл хүүхэд төрөх боломжтой гэдгийг эмч нар зөвлөж байна.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ