“Safety first-2017” тэмцээн өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-07 16:16:11
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдын дунд 21 дэх жилдээ зохион байгуулагдсан “Safety first” тэмцээн сарын хугацаанд үргэлжилж дууслаа. Тэмцээний нэгдүгээр байранд баяжуулах фабрикийн “DT” баг, хоёрдугаар байранд РСЦ ХХК-ийн “Дуулга” баг, гуравдугаар байранд цахилгаан цехийн “ЭМАЖ” баг орлоо.
“Safety first” тэмцээн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн заавар зөвлөгөөг урлагаар дамжуулан бүтээлч байдлаар ажилтан, үзэгчдэд хүргэдгээрээ онцлог юм. Тэмцээний гол зорилго нь  үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлд бэлэн байх ойлголтыг өгөхөд оршдог юм. Жил болгон зохион байгуулагддаг уг тэмцээний үр дүнд үйлвэрийн осол багасч сүүлийн гурван жил ямар нэгэн ноцтой осол гараагүй гэж тэмцээний зохион байгуулагч онцоллоо.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ