Хогийн төвлөрсөн цэгийн талбай хурдацтай тэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-07 21:10:27
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэг “Элсийн ар”-д байрладаг бөгөөд 37 га-д байх ёстой боловч өнөөдрийн байдлаар тэлсээр гурав дахин илүү талбайд буюу 120 га талбайг хамарчээ.  Үүнээс болж Мөрөн сумын 13 дугаар багийн иргэдэд хогийн цэг хэт ойртсоны улмаас урин дулааны цагт халдварт өвчин гарах эрсдэл өндөр байна.
Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэгрүү Хот тохижилт үйлчилгээний төвийн хог тээврийн 12 машин тогтмол явдаг бол хувиараа хог хаягдал, малын сэвс, дайвар ачсан 25-30 машин өдөрт 80,000-100,000 тн гаруй хогийг төвлөрсөн цэгт асгаснаар хогийн цэгийн талбай хурдацтай тэлж байна.  Хот тохижилт үйлчилгээний төв нь 75 хүний бүрэлдэхүүнтэй, 14 хог ачигч сард 70-100 тн хогийг гараараа ачдаг гэнэ. Иймээс хогийг ангилан ялгаж боловсруулах, биеийн хүчний ажлыг өдөр бүр хийдэг ажилчдад нэмэлт урамшуулал олгох, машин техник хэрэгслийг шинэчлэх шаардлагатай байгааг Хот тохижилт үйлчилгээний төвийн дарга Ч.Батсүх хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ