Хүчирхийллийн эсрэг аянд Төрийн албаны зөвлөлийнхөн нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-08 14:29:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ жил НҮБ-аас дэлхий нийтэд уриалаад байгаа Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн турш эрчимтэй зохион байгуулдаг. Энэ аянд манай улсын төрийн байгууллагууд ч идэвхтэй оролцож буйг бид мэдээлсээр байна. Манай улсын олон байгууллага энэ жил  "Хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлье" уриан дор нэгдэж, хөдөлгөөн өрнүүлж байгаа. "Хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлье" энэ аянд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нэгдлээ. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага хувь хүмүүс энэ аянд нэгдэж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсээр байгааг дурдалтай.


Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ