Терроризмтой дэлхий нийтээр тэмцэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-18 11:28:35

НЬЮ-ЙОРК. /IRNA/. Терроризм болон хэт давруу үзэл дэлхий нийтэд заналхийлж байна гэж НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгчийн орлогч Голам Хосейн Дехкани хэлсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй мэтгэлцээнд үг хэлэхдээ тэрбээр, терроризмтой дэлхий нийтээр хамтран тэмцэх ёстойг ахин нотлов.

Сүүлийн үед Бэйрут, Багдад, Парист болсон террорист халдлагыг Голам Хосейн Дехкани буруушааж, олон хүний амь авч одсон халдлагад өртсөн улсуудын Засгийн газар, ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.

Улс төрийн зорилгоор хүний эрхэнд халдсан нь хүний эрхийн суурь зарчмыг хөндөж байна гэж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн  үзэж буйг тус хөдөлгөөний төлөөлөгчийн хувиар Дехкани мэдэгдсэн байна.

“Хүний эрхийн асуудалд алагчилгүйгээр хандаж, алагчлахаас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхий даяар хүчин чармайлт гаргахыг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн шаардаж байна" гэж тэр нэмж хэллээ.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ