Бан Ги Мүн энэ сарын 23-нд Пхеньянд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-18 13:14:21

ТОКИО. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ сарын 23-нд Умард Солонгост айлчилж, дөрвөн өдрийг өнгөрүүлнэ. Энэ тухай Синьхуа агентлаг Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээллээс иш татан уламжилжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пхеньянд айлчлах талаар Умард Солонгосын Гадаад хэргийн яаманд ямар ч мэдээлэл байхгүй гэж тус яамны төлөөлөгч Ли Хун Сик урьд нь мэдэгдсэн юм.

Бан Ги Мүн Умард Солонгосын нийслэлд энэ долоо хоногт айлчилна гэж Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг НҮБ-ын эх сурвалжийн мэдээллээс иш татан даваа гарагт уламжилсан билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик энэ мэдээллийг нотлоогүй юм. НҮБ энэ мэдээлэлд тайлбар өгөхгүй гэж тэрбээр мэдэгдсэн.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ