“Оросын кино өдрүүд” өдөрлөг Орхон аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 14:38:53

Монгол-Оросын найрамдлын сарын аяны хүрээнд Орхон аймагт “Оросын кино өдрүүд” өдөрлөг нээлтээ хийлээ. Өдөрлөг долоо хоног үргэлжилнэ.

Энэ хугацаанд бүх насныханд зориулсан кино орос хэл дээр гарна. Кино үнэ төлбөргүй бөгөөд оюутан залуусын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгджээ.

Энэ жил Монгол-Оросын найрамдлын сарын аян 55 дахь жилдээ болж байна. Үүний хүрээнд Оросын ард түмний соёл, урлаг, ёс заншлыг сурталчилсан олон арга хэмжээ өрнөсөн байна. Харин кино өдрүүд нь сүүлийн таван жил тасарсан байсныг  сэргээх зорилгоор энэ жилээс эхэлж зохион байгуулах болсон байна. Эл арга хэмжээг ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консулаас санаачилсан юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ