Аймаг байгуулагдсаны ойд бэлтгэх ажлыг удаашралтай байна гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-18 15:29:33
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан ажлын явцын тухай хэлэлцээд төлөвлөсөн ажил удаашралтай,  хэрэгжилт тааруу байна гэж дүгнэлээ.
Хагас жилийн өмнө хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанаас мөн ийм дүгнэлт хийсэн юм.
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан ажлын талаар олон нийтэд сурталчилах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул болон бусад аймаг хотод ажиллаж, амьдарч буй иргэд, нутгийн зөвлөлийн идэвхи оролцоог сайжруулах, ойн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх эрх үүсвэрийг нэмэгдүүлэх, улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх ажлуудын гүйцэтгэлийн чанар, цаг хугацаа зэрэгт онцгой анхаарч, ойн бэлтгэл ажлыг үр дүнд хүргэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, хандив бүрдүүлэх түүнийг захиран зарцуулах ажлыг зохих хууль эрх зүйн актуудад нийцүүлэн зохион байгуулж, ил тод мэдээлж, тайлагнан ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа.
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бэлтгэл ажлыг тухайн орон нутагт зохион байгуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажлын явц, аймаг орон нутгаараа бахархах, алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлж, хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг дурдсан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ