Ил задгай асаасан гал, асгасан үнснээс 13 гал түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-19 15:14:17
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Аврах, Гал унтраах 16 дугаар анги гал түймрийн 67 дуудлагад ажиллажээ. Гал түймрийн улмаас нэг том хүн, хоёр хүүхэд амь насаа алдаж, хоёр хүн түлэгдэж гэмтсэн байна.
Нийт дүнгээс харвал, 2017 онд 26 гэр, малын хашаа саравч 13, машин техник 11 шатсан дүн мэдээ гарчээ. Онцгой байдлын газарт ирсэн дуудлага мэдээллийн тоо хүйтний улирал эхлэх үе буюу дөрөвдүгээр улиралд нэмэгдсэн дүнтэй байсан ба ил задгай асаасан гал, асгасан үнс зэргээс шалтгаалан гарсан гал 30 орчим хувийг эзэлсэн байна.
Мөн онд 7887 айл, 140 объектод галын аюулгүй байдлын үзлэг шалгалт хийж 549 зөрчил илрүүлсэн байна.
Б.Мөнхзул
Холбоотой мэдээ