Оросуудын хамгийн ихээр хүсдэг зүйлүүдийг нэрлэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-19 16:33:16
МОСКВА. /ТАСС/. «Яндекс» хайлтын системийн компанийн ажилтнууд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30 хүртэл хэрэглэгчдийнхээ хайлт хийсэн мэдээллийг цуглуулж, тэдний сонирхдог хамгийн түгээмэл асуултуудыг жагсаажээ.  

Хэрхэн дуулж, зурж, гитар тоглож сурах зэрэг өөрийгөө хөгжүүлэхтэй холбоотой асуултуудыг оросууд хамгийн их асуусан бол турникан дээр “Хэрхэн суниаж сурах вэ”, “Хэрхэн үнсэлцэж сурах вэ”, “Хэрхэн цэвэр бичих вэ” зэрэг асуулт араас нь орсон байна.

Түүнчлэн “Хэрхэн алдартай блогчин, үл хөдлөх хөрөнгийн худалдааны төлөөлөгч болон менежер болох вэ?” гэсэн асуултыг олон хүн тус хайлтын системээс асуужээ. Мөн олон хэрэглэгч өөрийгөө дайчлан хөгжүүлэх үүднээс хэрхэн турж, спортоор хичээллэж эхлэх тухай сонирхож байсан бол зарим нь бүр хэрхэн ичих, хэрэлдэх, сэтгэл зовних, хумсаа мэрэхээ болих талаарх мэдээллийг  хайлтын системээс хайсан байна. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ