Умард Солонгос АНУ-тай яриа хэлэлцээ хийхээс татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-19 17:47:08
ПХЕНЬЯН. /ТАСС/. Умард Солонгостой ямар ч болзолгүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн мэдэгдсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны саналыг БНАСАУ хүлээн авахаас татгалзаж байна гэж Умард Солонгосын "Нодон синмун" өдөр тутмын сонины мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тус сонины мэдээлснээр,  яриа хэлэлцээ хийх саналыг Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадсаны хариуцлагыг АНУ Пхеньянд үүрүүлэх гэж буй оролдлого Умард Солонгосын эрх баригчид үзэж байна. Яриа хэлэлцээ хийх саналаас Пхеньян татгалзлаа гэх шалтгаанаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр манай улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахуулахаар Вашингтон зэхэж байгаа нь тодорхой тус сонинд мөн бичжээ.

Э. Аянзаяа
Холбоотой мэдээ