Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга огцров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-21 15:22:52
МОСКВА. /Би-Би-Си/. Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Ерөнхий сайдын Тереза Мэй-н туслахуудын нэг Дэмиан Грин "Засгийн газрын дүрэм журмыг зөрчсөн" гэх хэргийн улмаас огцрох өргөдлөө өгсөн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.   

 2008 онд  ажлын компьютертоо порно бичлэг хадгалсныг нь албаны хүмүүс тогтоочихоод байхад үгүйсгэн мэлзэж, худал мэдүүлэг өгсөн гэж Д.Гринийг  буруутгаж байсан юм.

Д.Грин албан тушаалаасаа огцрох тухай Т.Мэйд бичсэн захидалдаа өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Хариуд нь Ерөнхий сайд Т.Мэй түүнийг албан тушаалаасаа огцорч байгаад харамсаж буйгаа мэдэгдсэн байна.

Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд Их Британийн Засгийн газрын албан тушаалтан огцорсон гурав дахь тохиолдол болж байна. Үүний өмнө тус улсын Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон болон Олон улсын хөгжлийн сайд Прити Пател нар огцорсон юм.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ