Цагдаагийн авто машины шатахууны нэмэгдлийг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-22 10:18:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж буй дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн 68, Замын цагдаагийн албаны 48 нийт 116 хөдөлгөөнт эргүүлийн автомашинд шатахууны нэмэгдлийг 12 дугаар сарын 20-оос эхлэн нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Уг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
/хуучин нэрээр/ 2011 оны 224 дүгээр тушаалын хавсралтын 1-д заасныг баримтлан 25 хувиар нэмэгдүүлсэн  байдаг байна. Харин энэ шийдвэрийг шинэ оны эхнээс хэрэгжүүлэх болжээ. 

Шатахууны нэмэгдлийг ийнхүү олгох болсноор цагдаагийн хүнд хүчир, цаг наргүй албаны бэлэн байдлыг бүрэн хангаж, автомашины аккумлятор, дуут дохио, гэрэл эвдэрч доголдох эрсдэл буурч, хүйтний улиралд дуудлага, ачаалал ихтэй үед шатахуун хүрэлцэхгүй явдал багсах юм. Цагдаагийн  хөдөлгөөнт эргүүлийн автомашинууд ч албан үүргээ хэвийн гүйцэтгэх боломж бүрдлээ гэж Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ