Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулага Орос руу 500 ажиглагчаа илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАРШАВ. /ТАСС/. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, Хүний эрхийн газрын 500 ажиглагч ирэх оны гуравдугаар сард болох Оросын ерөнхийлөгчийн сонгуульд хяналт тавина гэж “ТАСС” агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус байгууллага Орос руу урт хугацааны 80, богино хугацааны 420 ажиглагчаа илгээх аж.
Оросын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-ны ням гарагт болох юм. Сонгуулийн кампанит ажил хуулийн дагуу сонгууль болохоос яг гурван сарын өмнө буюу энэ сарын 18-нд эхэлсэн билээ.

Г.Доржханд