Авлига, албан тушаалын гэмт хэргийн 29,3 тэрбумаар үнэлэгдэх эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-25 12:49:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаагийн мээдээлэл энэ жилийн хамгийн сүүлийн сарын бөгөөд 2017 оны  дөрөвдүгээр улирлын мэдээллийг нэтгэн өгснөөрөө онцлог байлаа. Мөн анхаарал татсан зарим хэргийн тойвч тайлбар болон 12 дугаар сард хийсэн ажил болон 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, шалгасан хэргүүдийн талаар мэдээлэв. АТГ-ын шалгалтаар 2017 онд Авлига, албан тушаалын хэргийн улмаас нийт 69,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,4 тэрбум төгрөг нөхөн төлсөн. Үл хөдлөх байр, орон сууц, машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11 төрлийн 29,3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хохирол нөхөн төлүүлсэн байдал 21 хувиар өссөн байна. Хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа. Эдгээр мэдээллийг АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл оллн нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар өгсөн юм.

-"Монголросцветмет"-ийн захиралыг саатуулсан хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд яваа вэ?

-"Монголросцветмет" компанийн ерөнхий захирал Д.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эд ийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авилга, гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-МХЕГ-ын байцаагчид хахууль авсан хэргээр баривчлагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-МХЕГ-ын газрын алба, хэлтсийн дарга нарыг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэж бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самрын зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж удаашруулах, хясан боох замаар нэр бүхий аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон. Прокурорын зөвшөөрөлтэй хийсэн нэгжлэгээр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц, хамаарал бүхий обьектуудаас нийт 500 гаруй сая төгрөгийн валют хурааж авсан. Энэ хүмүүсийг яллагдагчаар цагдан хорьж байгаа.

-Цагдаагийн хоёр албан тушаалтан авлигын хэргээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна? 

-АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс 2017 онд эрүүгийн 412 хэрэгт 639 хүнийг холбогдуулан шалгасан тухай сая мэдээлсэн. Эдгээр хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн тусгай албан тушаалтан 168 байна. Цагдаагийн бүх шатны албан тушаалын 140 хүн холбогдсон 120 хэргийг Эрүүгийн шинэ хууль тогтоомжийн дагуу хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн хариу өгөв.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ