Сурагчид үндэсний хувцсаараа гоёж түүх соёлоосоо суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-27 17:06:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний ойг угтаж Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд “Үндэсний хувцсаараа гоёцгооё” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд тус дүүргийн нийт 34 сургуулийн 28057 суралцагч, 1800 багш идэвхтэй оролцож, монгол үндэсний хувцсаараа гоёж түүх соёлоосоо суралцаж байна. Мөн уг өдрийг угтаж энэ сарын 25-нд ирээдүй хойч үеийнхнийгээ эх орныхоо түүх соёлоо мэддэг үндэсний ухамсар бахархалтай иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор   “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол” сэдвээр төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 28505 сурагчдад  анги удирдсан  901 багш хичээл заасан аж.

Б.Туул




 


Холбоотой мэдээ