М.Саакашвилийг Украинд урьсан нь алдаа байсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-28 12:34:58
МОСКВА. /РИА Новости/. Михаил Саакашвилийг Одесс мужийн амбан захирагчаар томилох санал нь алдаа байсан юм гэж Украины Европ болон евроатлантын интеграцийн асуудал эрхэлсэн шадар сайд Иванна Климпуш-Циндазе “Вашингтон Таймс” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжлав.
 
И.Циндазе ярихдаа "М.Саакашвилид бид ихээхэн итгэл найдвар хүлээлгэсэн нь буруудсан. Шинэчлэгчийн оронд бид хувьсгалчийг авчирчээ. Гайхамшиг бүтээгчийн оронд Украины улс төрийн тогтолцоог сүйтгэх вирустэй болжээ. Одоогоор “Украины зүүн нутагт энх тайван тогтоох, хилийн чанадаас тусламж дэмжлэг авах, засгийн газар болон ард иргэдийн хооронд бат бөх харилцаа тогтоох” гэсэн гурван зүйл л манай улсад хэрэгцээтэй байна. Гэтэл Саакашвили эдгээр зорилгын алиныг нь ч биелүүлэхэд тус нэмэр болохгүй байна” гэжээ.

Өдгөө 50 настай М.Саакашвили нь 2004-2013 онд Гүржийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрбээр 2015 оны тавдугаар сард Украины иргэн болж, тус улсын Одесс мужийн захирагчаар томилогдож байв.
 
Э. Аянзаяа 


Холбоотой мэдээ