Сэргээшийн асуудлаа Орос өөрөө шийдэж чадна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
aminaa@montsame.mn
2015-11-19 09:26:02

МОСКВА. /Sputnik/. Сэргээш хэрэглэсэн тамирчдад чанга шийтгэл оноож, цаашлаад ийм асуудлыг Орос өөрөө шийдэж чадна гэж тус улсын Спортын сайд Виталий Мутко мэдэгдэв.

Дэлхийн сэргээшийн журмыг Орос зөрчсөн гэж өнгөрсөн долоо хоногт хийсэн бие даасан шалгалтын комиссын мэдээндээ үндэслэн, тус улсын хөнгөн атлетикийн тамирчдыг 2016 оны Олимп зэрэг олон улсын тэмцээнээс хасахыг Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг санал болгосон юм.

Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос түр түдгэлзүүлсэн байна.

“Бид  сэргээш хэрэглэсэн тамирчдад хатуу шийтгэл онооно, хэнийг ч хаацайлахгүй. Оросын тамирчдадаа оноох шийтгэлийн зэрэг  дэлхийн жишигтэй адил” гэж Мутко хэлэв.

Дэлхийд спортоор тэргүүлэгч ОХУ-ын Спортын сайд хэлэхдээ, тус улс ийм асуудлыг өөрсдөө шийдэх чадвартай бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтрахад бэлэн гэжээ.

Оросын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш өргөн хэрэглэдэг гэх сэжигийн талаар дотоод шалгалт явуулахыг тус улсын Ерөнхийлөгч В.Путин Муткод даалгасан билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ