Он солигдох мөчид нийт нутгаар цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-01 14:03:35
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд он солигдох мөчид нийт нутгаар  0-2 мм цас орж өнөө өглөөний байдлаар нийт нутгаар 9 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ. Хамгийн их цас өнөө өглөөний байдлаар Улаан-Уул суманд 9 см, Цагааннуурт 8 см цастай байна.
Тус аймгийн нийт нутгаар цасгүйн улмаас мал улдах, мал усгүйдэх зэрэг асуудал үүсээд байсан бол он солигдох мөчид нийт нутгаар цас оржээ. Ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаан байсан бөгөөд цас орсны улмаас хүйтэрч өнгөрсөн шөнө нутгийн баруун хэсгээр 20-28 хэм хүйтэн хоносон байна. Цаашид зарим нутгаар болон Дархадын хотгороор 35-37 хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байгаа ажээ.
 Б.Гантуяа 
Холбоотой мэдээ