Торгоны замаас 4.2 тэрбум юань “олжээ”

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-08 11:48:15

БНХАУ-ын Гансу мужаас оны эхний хагас жилд Торгоны зам дагуух улс орнуудад гаргасан экспортын нийт хэмжээ 4 тэрбум 283 сая юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеийнхээс 1.6 хувиар нэмэгджээ.

Хятад улс торгоны замыг шинэ зуунд сэргээн хөгжүүлэх эдийн засгийн томоохон төслийг эхлүүлснээс хойших багахан хугацаанд багагүй ашиг хүртээд байгаагийн нэг жишээ нь тус улсын зөвхөн нэг мужийн хагас жилд олж байгаа дээрх орлогоос харагдаж байгаа юм. Ганьсу мужийн Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийн албаны дарга Көү Минкэ өчигдөр Бээжинд болсон Бүс нутгийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уг тоо баримтыг дурджээ. Түүний хэлснээр, 2014 оноос эхлэн Гансу муж 200 гаруй аж ахуйн нэгжийг зохион байгуулж, Беларусь, Иран, Казахстан, Киргиз зэрэг торгоны зам дагуух улс оронтой худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны 83 гэрээ хэлэлцээр байгуулсан нь, мөнгөн дүнгээр тооцвол нийт 3.422 тэрбум ам. доллар болжээ. Түүнчлэн тус муж Беларусь, Иран, Киргиз болон Индонезод худалдааны төлөөлөгчийн газар байгуулсан байна.

 

Хөх хот Б.Занданхүү

 

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд