Золгүй явдал тохиолдсон гэр бүлд таван ханатай гэр олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас өрх толгойлсон эмэгтэйд буцалтгүй тусламж үзүүлсэн байна.
Тус дүүргийн 14 дүгээр хорооны Бурхантын 1-9-105 тоотод амьдардаг иргэн С.Д-гийн гэрт гал гарч, хүний амь эрсэдсэн, золгүй явдал тохиолджээ. Эхнэр нь гурван хүүхдийн хамт усанд явсан хойгуур гал гарч, гэртээ байсан нөхөр нь амиа алдсан юм.
Гэнэтийн гамшиг бэрхшээл тохиолдсон тус гэрийн эзэгтэй Н.Мягмарсүрэнд Хан-Уул дүүргээс шуурхай арга хэмжээ авч ийнхүү таван ханатай гэр олгосон байна.
Талийгаач С.Д нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд эхнэр, 8-13 насны гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ.
Ж.Батсайхан