Цэцэрлэг сумын хэмжээнд олон нийтийн арга хэмжээг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-08 18:09:54
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдсэн учраас цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, урлаг соёлын болон олон нийтийн арга хэмжээг сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 12 хүртэл түр хориглов.
Тус сумын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 30,3 хувийг, дуудлагын 20,2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн байна. Томууны дэгдэлт бага насны хүүхдүүдийн дунд байснаа сүүлийн үед том хүмүүс халдварлаж дэгдэлт нэмэгдсээр байгаа гэнэ. Цэцэрлэг сум аймгийн төвөөс 200 гаруй км алслагдсан хамгийн хол сум бөгөөд энэ өвөл нийт нутгаар 10-30 см цасан бүрхүүлтэй өмнөх жилүүдээс цас багатай байгаа гэдгийг сумын Засаг дарга Д.Цогт хэлж байлаа.
Б.Гантуяа   
Холбоотой мэдээ