Зөгий үржүүлж шилдэг төсөл хэрэгжүүлэгч болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-10 16:34:27
Булган Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн иргэн Ц.Батцэцэг зөгийн аж ахуй эрхэлж сумынхаа шилдэг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байна.
Сум хөгжүүлэх сангаас өнгөрсөн оны хавар зөгийн аж ахуй эрхлэхээр 4,0 сая төгрөгийн зээл ОХУ-ын Башкир тосгоноос 5 бүл зөгий авчирч багийнхаа нутагт нутагшуулан 9 бүл зөгийтэй болж, 5 удаагийн бал хураалтаар 180 кг зөгийн бал хураан авчээ.
Зөгийн аж ахуйгаасаа зөгийн бал, тоосонцор, сүүнцэр, жилий, эр зөгийн дармал, зөгийн балны ундаа зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж байна.
Сумын шилдэг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Батцэцэг зөгийн аж аж ахуйн бүтээгдэхүүнээ сумын төвийн дэлгүүрт нийлүүлэх, үзэсгэлэн худалдаанд оролцох зэргээр борлуулж байна. Сумын иргэддээ зориулан бүтээгдэхүүнээ 20-50 хүртэл хувийн хямдралтай худалдаалдаг ажээ.
Зөгийн аж ахуйн өвөлжилт, бал хураалтын тоног төхөөрөмжид зориулан 2,3 сая төгрөгийн зээлийг нэмж олгоод байна гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ