ХТҮГ их сургуулиудтай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-19 16:16:22

Хүүхдийн төлөө үндэсний газар /ХТҮГ/ мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэдэг МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Нийгмийн хамгааллын салбарын тэргүүлэх чиглэлийн хүрээнд нийгмийн ажил, үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, нийгмийн ажлын чиглэлээр суралцаж буй оюутнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, практик үйл ажиллагаа, шинжлэх ухааны онолын мэдлэгийг төрөөс баримталж буй бодлоготой уялдуулах чиглэлээр хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэх зорилгоор хамтран ажиллах юм.

Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд их сургуулиудын удирдлагууд оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ