Умард Солонгосын удирдагчтай шууд яриа хэлэлцээ хийхийг Д.Трампт санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-15 10:38:38
НЬЮ-ЙОРК, 14 января. /ТАСС/. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай шууд яриа хэлэлцээ хийх ёстой гэсэн саналыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тулси Габбард “Си-Эн-Эн” телевизэд ярилцлага өгөхдөө илэрхийлжээ.
 
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох арга замыг сонгохын тулд зөрчилдөөнийг зохицуулж, Умард Солонгосоос ирэх аюул заналхийллийг арилгах үүднээс тус улсын удирдагч Ким Жөн Унтай  ямар ч нөхцөл болзолгүйгээр шууд яриа хэлэлцээ хийхийг Т.Габбард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт санал болгосон байна.
 
Мөн тэрбээр хэлэхдээ “Умард Солонгос цөмийн зэвсэг боловсруулж, түүнтэйгээ нягт зууралдаад байгаа нь АНУ тус улсын дэглэмийг түлхэн унагаана гэсэн болгоомжлолтой нь холбоотой бөгөөд тэд цөмийн зэвсгээ тогтоон барих цорын ганц хүчин зүйл хэмээн үзэж байгаа юм. Энэ бол бидний хэдэн арван жилийн турш явуулсан дэлхий улс орнууд дахь дэглэмүүдийг өөрчлөхөд чиглэсэн манай бодлогын үр дүн юм” гэжээ.
 

Э. Аянзаяа 
 
Холбоотой мэдээ