Гарал үүслийн гэрчилгээгүй 14 тонн махыг буцаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-16 18:36:25
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу “Буурал хангай-40” шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хийж байна.
Энэ оны эхний 14 хоногийн байдлаар Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн улсын байцаагч нийт 247 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ. Шалгалтаар 14 тн үхрийн мах, 130 ширхэг арьс шир, нэхий мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй байсан тул орон нутагт буцаасан тухай Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Харин 301 толгой амьд мал, таван төрлийн 62,999 кг мах, 363 ширхэг гулууз мах, 1160 кг дайвар бүтээгдэхүүн, 36,713 ширхэг арьс шир, нэхий, 63 л айраг, 350 л сүү, 35 кг ааруул, 1040 кг аарц мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй, нийт 32.4 тн малын тэжээл 700 боодол өвс тухайн сум, багийн Засаг даргын тодорхойлолт, зарлагын баримт, хаяг, шошготой байсан тул нэвтрүүлсэн байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ