Эхний ээлжинд сүүлийн гурван жил татвар төлсөн байгууллагуудыг бүртгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-18 13:02:04
Дорнод /МОНЦАМЭ/ Үйлдвэрлэл эрхэлж буй ААН байгууллагуудыг цахим мэдээллийн санд бүртгэх ажил Дорнод аймагт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар тус аймагт 640 гаруй ААН бий. Харин боловсруулах үйлдвэрийн салбарт 95 ААН ажиллаж байгаа юм. Цахим мэдээллийн санд бүртгэх ажлын хэсэг дээрх байгууллагуудад мэдээлэл зөвлөгөө өгчээ. 
Цахим мэдээллийн сангийн бүртгэлд эхний ээлжинд сүүлийн гурван жилийн турш татвар төлсөн байгууллагуудыг бүртгэх юм байна. Ингэж бүртгэлд хамрагдсанаар тухайн үйлдвэр аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна олон нийт Монголдоо үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай, хялбар аргаар хүлээн авах боломж бүрдэх аж. 
Улс орон даяар өрнөж буй дээрх бүртгэлд 400-гаад хүнтэй томоохон бүрэлдэхүүн ажиллаж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ