Хамтын ажиллагааны нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-19 20:23:04
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газар аймгийнхаа ХХҮГазартай хамтран хамтын ажиллагааны нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Тус Цагдаагийн газар нь алба хаагчид, тэдний ар гэрийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран дээрх ажлыг санаачлан зохион байгуулсан байна.  Арга хэмжээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Должинсүрэн, Халамжийн хэлтсийн дарга Д.Уранчимэг нар оролцож, хөдөлмөр эрхлэлт, төрийн халамжийн хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг цагдаагийн алба хаагчид, тэдний ар гэрийнхэн нийт 100 гаруй хүнд хүргэлээ. 
Мөн алба хаагчдын дунд асуулт хариултын тэмцээн явуулж, зөв хариулсан алба хаагчдад ХХҮГ-аас талархал гардууллаа. 
“Хамтын ажиллагаа-нээлттэй өдөрлөг” арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагчид, тэдний ар гэрийнхний дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах юм байна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ