Дулааны станц ачааллаа хэтрүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-19 20:58:27
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Айл өрх болон албан байгууллагуудын халаалт муу байна, сайн халахгүй байна гэх гомдол олон нийтийн цахим сүлжээгээр тарах болсон. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаны хүнээс тодрууллаа. Түүний хэлж байгаагаар аймгийн дулааны станц бүрэн хүчин чадлаасаа давсан хүчин чадлаар ажиллаж байгаа юм байна.

2013 онд ашиглалтад орсон дулааны станцын суурилагдсан дээд хүчин чадал нь 13Гкал ч яг одоогоор 14 Гкал-ын хүчин чадлаар ажиллаж байна. Хэрэглэгчдэд хүрч буй дулаан станцаасаа 94 градусын, буцах нь 60,3 градус температуртай, хэвийн даралттай байгаа ажээ.
-Ерөнхийдөө бид хүчин чадлаа бүрэн хэмжээгээр нь ашиглаад явж байна. Дулаан муу байна гэдэг маань дан ганц манайхаас шалтгаалах зүйл биш л дээ. Хэрэглэгчид маань өөрсдөө орон байрныхаа дулаан хадгалалтыг маш сайн хийх ёстой. Огт дулаалга хийгдээгүй, сийгүүр ихтэйн улмаас дулаан маш их алдагддаг. Энэ алдагдаж байгаа дулаанаа бид хадгалаад, хэрэгцээндээ ашиглаад явбал уг нь ямар ч асуудал үүсэхгүй” хэмээн дулааны станцын ахлах инженер Э.Батнасан хэллээ.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ