Хятадын Ухань хот бүхэлдээ "устөрөгчийн хот" болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2018-01-22 11:08:24
УХАНЬ. /Шиньхуа/. Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн төв Ухань хот устөрөгчийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх замаар бүхэлдээ “устөрөгчийн хот” болно гэж тус хотын хөгжлийн төлөвлөгөөнд дурджээ.

“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, тус хот нь ойрын жилүүдэд устөрөгч үйлдвэрлэлийн технологийг улам бүр боловсронгуй болгож, устөрөгчийн дэд бүтцийг сайжруулна. Мөн устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн цогцолбор, 20 хүртэлх тооны устөрөгчийн шатахуун түгээх станц барьж байгуулах аж.
 
Тус хот нь 2025 он гэхэд бүхэлдээ "устөрөгчийн хот" болох, устөрөгчийн түлш үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх 3-5 үйлдвэр барих зорилт тавиад байгаа гэнэ. Эдгээр үйлдвэр нь жилд 100 тэрбум юань буюу 15.63 тэрбум ам.долларын устөрөгчийн түлш үйлдвэрлэх ажээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ