Баллистик пуужин харвасан тохиолдолд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх анхны сургуулилт явуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /ТАСС/. Баллистик пуужин харвах аюул нүүрлэсэн тохиолдолд хүн амыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтыг өнөөдөр анх удаа Японы нийслэл Токио хотын Бункё дүүрэгт явуулжээ.
Сургуулилтад ойролцоогоор 350 хүн оролцсон байна. Аль нэг улс баллистик пуужин харваж, тэр нь Японы нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрөх зохиомжийн дагуу сургуулилт явагджээ. Хүн амыг шуурхай мэдээлэх J-Alert систем энэ талаарх мэдэгдлийг гудамжны чанга яригчаар дамжуулсан байна. Түүнчлэн сургалтад оролцогчдын гар утсанд уг мэдэгдлийг дамжуулжээ.

Оролцогчид 5 минутын дотор газар доорх явган хүний гарц, метроны буудлууд болон машины зогсоолд нуугдах ёстой байжээ. J-Alert системээр дамжуулан анх мэдэгдсэнээс хойш 5 минутын дараа уг систем дахин идэвхжин пуужин Японы агаарын орон зайг орхин одсон тухай мэдэгджээ. Түүнээс гадна зохиомжийн дагуу аюулгүй байдлыг шалгах үүднээс Токио хотын газар доорх бүх галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна.
Ойролцоогоор 210 мянган хүн оршин суудаг Бункё дүүрэгт Токио хотын хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг “Токио доум” цэнгэлдэх хүрээлэн, худалдааны төвүүд болон Токиогийн их сургууль байрладаг юм.
“Пуужинтай холбоотой бодит аюул заналхийллийн талаарх болгоомжлол байхгүй хэдий ч иймэрхүү сургуулилтууд нь түгшүүрийн дуудлага сонссон хүмүүст юу мэдэрч, ийм үед юу хийх шаардлагатай вэ гэдгийг тэдэнд ойлгуулах боломжийг олгох юм. Бодит байдалд иймэрхүү арга хэмжээ яг л сургуулилт шиг явагдаасай гэж хүсч байна” гэж нүүлгэн шилжүүлэх сургуулилтад оролцогчдын нэг ярьжээ.
Оролцогчдын дийлэнх нь настай хүмүүс байсан аж. Сургуулилтад 250 хүнийг оруулахаар төлөвлөж байсан хэдий ч олон хүн оролцохыг хүсэж байсан учир оролцогчдын тоог нэмсэн байна.
Э. Аянзаяа