Газрын тосны туршилт судалгааны лаборатори үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-22 17:57:42
Дорнод /МОНЦАМЭ/. “Дорнод” Их сургуульд “Газрын тосны туршилт судалгааны лаборатори” өнөөдөр нээлтээ хийлээ. Тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг “Грийн химистри” ХХК-иас “Дорнод” Их сургуульд хүлээлгэн өгсөн байна.
Манай улсад Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-ны хамтарсан “Дээд боловсролын шинэчлэл” нэртэй томоохон төсөл хэрэгжиж байгаа юм. Энэхүү төслөөс зарласан уралдаанд “Дорнод” Их сургуулийн “Туршилт судалгааны лаборатори” төсөл шилдгээр шалгарч, ийнхүү хөрөнгө санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болжээ.
“Дорнод” Их сургууль нь 2015 оноос Газрын тосны хөтөлбөр хэрэгжүүлж, оюутнуудыг сургаж эхэлсэн юм. Ирэх хавар гэхэд газрын тосны инженерийн чиглэлээр 20 оюутан төгсөхөөр суралцаж байна. Мөн цаашид зүүн бүсэд хэрэгцээтэй байгаа уул уурхай, барилга, эрчим хүчний салбарын инженерүүдийг бэлтгэн гаргах зорилго тавьж байгаа гэж тус сургуулийн удирдлага ярив.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ