Ж.Баттөр: Аймгийн хэмжээнд долоон суманд өвөлжилт хүндрээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн өвөлжилтийн байдал болоод бусад асуудлаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Баттөртэй ярилцлаа.
-Аймгийн хэмжээнд хэчнээн толгой мал өвөлжиж байна вэ?
-2017 оны мал тооллогоор 20 сумын 102 багийн 12313 малчин өрхөд 4.5 сая гаруй толгой мал тоологдсон. Үүний талаас илүү буюу 2.7 сая нь ямаа, 1.4 сая шахам нь хонь, 500 мянга шахам бог мал байна.
-Нийт сумдад цаг агаар эрс хүйтэрч байгаа мэдээлэл байна. Өвөлжилтийн байдал ямар байгаа бол.
-Зуншлагын байдал нийт сумдын 62 хувь нь гантай, 29 хувь нь гандуу, есөн хувь нь муу байсан. Энэ зун ихэнх сумдаар ногг эрт цухуйсан ч зургаа, долдугаар сард хур тунадас бага, агаартаа халсны улмаас зуншлага сайжраагүй. Цаг агаарын энэхүү байдалтай холбоотой өвөлжилт хүндэрч байна. Аймгийн хэмжээнд тал газраа цасны зузаан 5-10 см, гуу жалгандаа 20-30 см орчим байгаа юм. Зун тачирхан/2-3см/ ургасан өвс ногоо цаснаас цухуйхгүй болсноор мал хамар хатгах өвсгүйдэж, нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм. 100 шахам хоногт хүндрэл үргэлжлэх болов уу хэмээн тооцоолж, өвс тэжээл болон бусад асуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Одоогийн байдлаар өвөлжилт хүндэрсэн байгаа долоон сум, хүндрэх нөхцөл байдал үүсээд буй найман сум байна. Баацагаан, Баян-Овоо, Бууцагаан, Бөмбөгөр, Жинст, Өлзийт, Хүрээмарал гэсэн сумын бэлчээрийн даац хүрэлцэхгүй, өвөлжилт хүндрээд байгаа.
-Өвс тэжээлийн нөөц хангалттай бий юу.
-Аймаг болон сумд өвс тэжээлийн нөөцөө чамлахааргүй хэмжээнд бүрдүүлж чадсан ч цагийн байдлаас шалтгаалж их хэмжээгээр зарцуулж байгаа бөгөөд цаашид хомсдож мэдэхээр төлөв байна. Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-аас "Өвлийг өнтэй давъя" арга хэмжээний хүрээнд малчид малын тэжээлийг ноосны урамшууллын мөнгө, бэлэн мөнгөөр авах боломжтой болсон. Манай аймагт Милхаус, Дөлгөөн оргил, Ийст вест ресурсес ХХК-иуд тус тус тэжээлийн борлуулалт хийхээр ХХААХҮЯ-тай гэрээ байгуулсан.
2017 оны ноосны урамшууллаас 825.8 сая төгрөгийг авахаар байгаа. Дээрх гурван компаниас ноосны урамшууллын мөнгөнөөс 66.475 тн хивэг, 26.6 тн хорголжин, бэлэн мөнгөөр 42.5 тн хивэг, 20.08 тн хорголжин, нэг тн овьёос буюу нийт 157 мянга шахам тн тэжээлийг авч, малчдад нийлүүлээд байна.
-Отроор өвөлжиж байгаа малчдын нөхцөл байдал ямар байгаа бол. Хэчнээн тооны өрх байгаа вэ?
-Өөр аймгийн нутагт 215 өрхийн 114 мянган мал, өөрийн аймгийн бусад суманд 608 өрхийн 221 мянган мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 17 өрхийн 12 мянган мал отроор өвөлжиж байна. Отроор өвөлжиж байгаа нийт 2275 өрхийн 805 мянган мал нь аймгийн хэмжээний нийт малын 18 хувь нь юм.
Отор нүүдэл хийж байгаа өрхүүдээ сумын удирдлагууд оны өмнөхөн эргээд ирсэн. Сар шинийн дараа дахин очиж, нийгмийн халамж үйлчилгээг хүргэнэ.
-Хүндрэлээс үүдээд малчид мал, махыг зах зээлд ихээр борлуулж байна. Мах нөөцөлж байгаа аж ахуйн нэгжүүдийн талаар тодруулаач.
-Малчид мал, мах зарж борлуулах сонирхол их болж, зах зээлд ихээр нийлүүлж байна. Махмаркетад дулааны аргаар боловсруулсан 200 гаруй тонн мах нөөцөлсөн байна. Наагуур нь зоорь бүхий жижиг газрууд бас нөөцөлж байгаа. Энэ дөрөвдүгээр сард борлуулалтад гарна.
-Цаашид ямар ажил, арга хэмжээ төлөвлөөд байна вэ?
-Улсын онцгой комисс, Засгийн газарт аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрээд байгаа сумдын мэдээллийг хүргэж, шаардлагатай арга хэмжээний талаар танилцуулсан байгаа. Энэ сарын 24-нд Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга зэрэг бие бүрэлдэхүүн Баянхонгорт ажиллана. Мөн үеэр тодорхой асуудлуудыг шийдүүлэх боломж гарна гэж найдаж байгаа.
Б.Мөнхзул