Үндэсний аюулгүй байдлын ажлын албаныхан Дархан-Уул аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-23 18:41:59
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эрчим хүч хариуцсан ажлын албаны төлөөлөл манай аймагт ажиллалаа. Эрчим хүч хариуцсан референт н.Баттулга болон бусад холбогдох ажилтнууд аймгийн Засаг дарга С.Насанбат, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх болон холбогдох удирдлагуудтай уулзалт хийн эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаа, аюулгүй байдал, бэлэн байдлыг шалгаж шаардлагатай авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.

Уулзалтын төгсгөлд төвийн эрчим хүчний нэгдсэн системийн чухал тулгуур цэг болох дэд станцуудыг дотоодын цэргийн тусгай хамгаалалтад оруулах саналыг холбогдох яам, дээд байгууллагуудад уламжлах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөсөн байна.

Уулзалтын дараагаар ажлын хэсгийнхэн Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК зэрэг манай аймагт үйл ажиллагаа явуулдаг таван эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан ажээ. 
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ