Өндөрхангай сумын ИТХ ажлаараа шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-25 16:07:17
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-ын дарга болон нарийн бичгийн дарга нарын нэгдсэн сургалт семинар энэ сарын 24-ний өдөр Улаангом хотноо боллоо. Уг семинарын гол зорилго нь сумдын ИТХ-ын дарга болон нарийн бичгийн дарга нарт НӨУБ-ын 2017 оны ажлын үр дүн, 2018 онд хэрэгжүүлэх зорилтууд мөн бусад асуудлын талаар танилцуулах тэднийг нэгдсэн ойлголт, чиглэлтэй болгох, хурлын дотоод ажил, цаг үеийн ажлаар зөвлөмж, чиглэл өгөхөд оршжээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын ажлын албанаас болон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газраас тэдэнд мэдээлэл хийсэн байна. Мөн сумдын ИТХ-ын дарга нар 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулсан бөгөөд өнгөрсөн оны ажлаараа 1-р байранд Өндөрхангай сумын ИТХ, 2-р байранд Ховд сумын ИТХ, 3-р байранд Зүүнговь сумын ИТХ-ын хамт олон шалгарчээ. Эхний гурван байр эзэлсэн сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг аймгийн ИТХ-аас шагнаж урамшууллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ